Tuge.mn Нууцлалын бодлого

Хэрэглэгч веб сайтын бүртгэлд өөрийн мэдээллээ үнэн зөв, тодорхой оруулах үүрэгтэй бөгөөд өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч бүрэн хариуцна. Tuge.mn сайтыг ашигласнаар энэхүү нууцлалын бодлогыг зөвшөөрсөнд тооцно.

Энэхүү нууцлалын бодлого нь таны мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар зохицуулсан болно.

1. Хувийн мэдээлэл цуглуулах

  • Нэр, утасны дугаар, имэйл хаяг
  • Хүргэлтийн болон хаягийн мэдээлэл
  • Захиалгын болон төлбөрийн мэдээлэл
  • Хэрэглэгчийн үйлдлийн статистик (ачааны төлөв хянах, бүртгэл гэх мэт)

2. Хувийн мэдээлэл ашиглах зорилго

  • Үйлчилгээ үзүүлэх (захиалга, хүргэлт, мэдээлэл дамжуулах)
  • Хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэлтийг баталгаажуулах
  • Төлбөр тооцоог гүйцэтгэх
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах, санал хүсэлт хүлээн авах
  • Хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд төрийн байгууллагад мэдээлэл хүргүүлэх

3. Мэдээллийн хамгаалалт

  • Мэдээллийг шифрлэн хамгаалалттай сервер дээр хадгална.
  • Зөвшөөрөлгүй хандалт, хувийн мэдээлэл алдагдах, өөрчлөлтөөс урьдчилан сэргийлнэ.
  • Нууц үгийг хэрэглэгч өөрөө хамгаалах үүрэгтэй бөгөөд өөрийн мэдээлэл ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирлыг бид хариуцахгүй болно.

4. Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах

Дараах тохиолдлоос бусад үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй:

  • Хууль, эрх зүйн шаардлагын дагуу
  • Хүргэлт, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад (шаардлагатай хэмжээнд)

5. Cookie болон аналитик мэдээлэл

Tuge.mn нь сайтын хэрэглээг сайжруулах зорилгоор cookie болон аналитик хэрэгслийг ашиглаж болно. Хэрэглэгч хүсвэл браузерын тохиргооноос cookie-г идэвхгүй болгож болно.

6. Хэрэглэгчийн эрх

  • Өөрийн мэдээллийг хянах, засах, устгуулах
  • Нууцлалын бодлоготой холбоотой санал хүсэлт өгөх
  • Нууцлалын талаарх мэдээлэл авах хүсэлт гаргах

7. Нууцлалын бодлогын шинэчлэл

Tuge.mn нь энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно. Шинэ хувилбарыг сайтад нийтэлснээр хүчин төгөлдөр болно.