Tuge.mn Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий

Энэхүү журмаар хэрэглэгчийн захиалсан барааг БНХАУ дахь агуулахад хүлээн авч, Монгол руу тээвэрлэх үйлчилгээг зохицуулна. Tuge.mn вебийг ашигласнаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Бүртгэл

  • Өөрийн утасны дугаараар бүртгүүлж, хэрэглэгчийн эрх үүсгэнэ. Хэрэглэгч өөрийн бүртгэл, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй ба үүнтэй холбоотой учирч болох аливаа хохирлыг Tuge.mn хариуцахгүй.
  • Tuge.mn вебд зөвхөн насанд хүрсэн хүн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслээр тооцоо хийж, үйлчилгээ авах боломжтой. Та 18 нас хүрээгүй бол зөвхөн эцэг эх болон асран хамгаалагчийн хамт үйлчилгээ авахыг анхаарна уу.

Захиалга

  • Хэрэглэгч Эрээн агуулахын хаягийг зөв холбож, шалгуулах үүрэгтэй. Ачаа нь “түүвэр” (1 м³ хүртэл) болон “овортой” (1 м³-с дээш) ангилалд хуваагдана.

Трак код, ачааны төлөв

  • Хэрэглэгч ачааны трак кодыг Tuge.mn системд бүртгэж, төлөвийг хянах боломжтой.
  • Төлөв: Бүртгэлтэй → Эрээнээс гарсан → Монгол салбарт ирсэн → Салбараас ирж авсан → Хүргэлтэд бүртгэгдсэн → Хүргэлтэд гарсан →Хүлээж авсан гэх мэт

TUGE.mn ямар төрлийн тээвэрлэлтийг хийдэг вэ?

  • Автозамын тээвэр
  • Экспресс буюу шуурхай тээвэр
  • Дотоодын хүргэлт

Хаанаас хаашаа тээвэр хийдэг вэ?

  • Эрээн - Улаанбаатар чиглэлд автозамаар ачаа барааг тогтмол тээвэрлэнэ.

Тээвэрлэлт

  • БНХАУ доторх хүргэлтийг тухайн дэлгүүр, нийлүүлэгч бүрэн хариуцна.
  • Монголд ирэх хугацаа: Энгийн тээвэр – 5 –15 хоног, Шуурхай тээвэр – 2–3 хоног (давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хугацаа сунгагдаж болно). Гаалийн бүрдүүлэлт болон машин дүүргэлтээс хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.

Ачаа тээвэрлэлтийн үнэ хэрхэн тооцогддог вэ?

  • Тээврийн үнийг ачааны жин, овор хэмжээнээс хамаарч сайтын захиалгын систем автоматаар тооцоолж гаргана.
  • Энгийн жижиг ачаа: 1кг = 3,000₮; Шуурхай: 1кг = 5,000₮
  • Том ачаа: 1 м³ ≈ 800 юань; 1 м³-с дээш бол урьдчилж үнийн санал авах боломжтой.
  • Гаалийн болон бусад татвар нэмэгдэж болно.
  • Хэрэглэгч апп дээр үүссэн нэхэмжлэхийн дагуу ачааны төлбөрөө төлнө.

Ачаагаа хаана явааг шалгаж болох уу?

  • Ачааны дугаарыг ашиглан онлайн систем, аппликэйшнээс байршлын мэдээлэл авах боломжтой.

Ачаа тээвэрлэлтийн хугацаа?

    Тээврийн төрөл дараах зүйлээс хамаарна:
  • Автозамын тээвэр: 5–20 хоног
  • Экспресс: 3–7 хоног

Ачаа олголт

  • Захиалагч ачаагаа салбараас эсвэл хүргэлтээр авч болно. Хүргэлтийн төлбөр нь ачааны овор хэмжээнээс хамаарна.
  • Хот доторх хүргэлт захиалга өгснөөс хойш 24-48 цагийн дотор хүргэнэ.
  • Ачааг хүлээн авсны дараа үүссэн эвдрэлд Tuge.mn хариуцлага хүлээхгүй.
  • Онцгой нөхцөл: өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй хэрэглэгчдэд тусгай үйлчилгээ үзүүлнэ.

Хүргэлт

  • Захиалагч ачаагаа нийслэл, орон нутаг руу хүргэлтээр авах боломжтой.
  • Хүргэлтийн үнэ: жин, овороос хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).
  • Хүргэлтийн үнэ: жин, овор хэмжээнээс хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).

Ачаа хадгалалт

  • Монголд ирснээс хойш 10 хоног үнэгүй хадгална.
  • 10 хоногоос дээш хадгалах үед тээврийн үнийн дүнгийн 10%-тэй тэнцэхүйц төлбөр бодогдохыг анхаарна уу!

Ямар төрлийн барааг тээвэрлэж болохгүй вэ?

Эвдрэх, хэт том, үнэтэй, хүнсний болон хуулиар хориотой барааг тээвэрлэхгүй.

Олон улсад дараах ачааг хориотой ачаанд тооцдог:

  • 1. Тэсэрч дэлбэрэх болон шатамхай зүйлс: Тэсрэх бодис, гранат, сум, галт хэрэгсэл, салют, пиротехник, шатамхай шингэн (бензин, будаг), хий болон даралтат сав.
  • 2. Хорт бодис: Хүчил, уусгагч зэрэг идэмхий химийн бодис, радио идэвхт материал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис.
  • 3. Зэвсэг, сум, аюултай хэрэгсэл: Галт зэвсэг, сум, байлдааны хэрэгсэл, хамгаалалтгүй хутга, цахилгаан цохиур гэх мэт.
  • 4. Амьд амьтан, ургамал: Амьд амьтан, ховор амьтдын эд эрхтэн, шинэ ургамал, хөрс, үр.
  • 5. Хуулиар хориотой бараа: Хуурамч валют, үнэт цаас, хуурамч бараа, ёс суртахуунд харш материал, улсын хамгаалалттай соёлын өв, эртний эдлэл.
  • 6. Хүнсний бүтээгдэхүүн, эм: Богино хугацаанд мууддаг хүнс (мах, сүү, өндөг гэх мэт), зөвшөөрөлгүй эм, эмийн түүхий эд.
  • 7. Мөнгөн дүнгийн хязгаарлалттай зүйлс: Гаалийн хуульд заасан дээд хэмжээнээс давсан бэлэн мөнгө.
  • 8. Бусад онцлог бараа: Хөлдөх, асгарах эрсдэлтэй шингэн зүйл, амархан гэмтэх шил, толь, дэлгэц, чулуун тавцан, зурагт, муудах гоо сайхны бүтээгдэхүүн.
Товчхондоо:
  • Тэсэрч дэлбэрэх бодис
  • Аюултай химийн бодис
  • Сул савласан шингэн
  • Хууль бус бараа
  • Тусгай зөвшөөрөл шаарддаг бүх бараа

Тээвэр хийлгэхэд гэрээ байгуулах шаардлагатай юу?

  • Их хэмжээний болон давтамжтай тээвэрлэлтэд гэрээ байгуулж болно. Нэг удаагийн тээвэрлэлтийг гэрээгүй хийх боломжтой.

Монголд ирсэн ачааг хадгалах үйлчилгээ гэж бий юу?

  • Монголд ирснээс хойш 10 хоног үнэгүй хадгална. 10 хоногоос дээш хадгалах үед тээврийн үнийн дүнгийн 10%-тэй тэнцэхүйц төлбөр бодогдохыг анхаарна уу!

Хот дотор, орон нутагт хүргэлтээр авах боломжтой юу?

  • Та ачаагаа нийслэл, орон нутаг руу хүргэлтээр авах боломжтой. Хот доторх хүргэлт захиалга өгснөөс хойш 24-48 цагийн дотор хүргэнэ.
  • Хүргэлтийн үнэ: жин, овроос хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).

Тээврийн явцад ачаа гэмтсэн тохиолдолд яах вэ?

  • Захиалагч ачааг хүлээж авахаас өмнөх гэмтлийг тээвэрлэгч тал хариуцна.

Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах

  • Үндэслэлгүй гомдол гаргасан, харилцааны доголдол үүсгэсэн, ажилтныг доромжилсон хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно.

Хариуцлага

  • Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.